Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний барилдаанд Монгол Улсын Дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн юм. Уран мэхээрээ бөх сонирхогч хэн хүний харааг булаадаг байсан тэрээр зодог тайлан бизнесийн салбарт хөл тавьсан. Гэхдээ тэрээр төрийн тэргүүнээс Дархан аварга цолыг хүртэн үндэсний их баяр наадмаар зодоглосон билээ. Тэрээр зүүний манлайд гарна хэмээн гөжүүдэлсэн ч дийлээгүй.
Саяхан түүний талаар цахим сүлжээнд ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн 2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан юм. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард А.Сүхбат аварга Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд хандаж, гишүүнчлэлээсээ татгалзсан талаар бичжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ