Даншигийн арслан Р.Пүрэвдагвын хүү

Admin
Өчигдөр 11 цаг 38 минут

Өнгөрсөн жил сэргээн тэмдэглэж эхэлсэн Даншиг наадмын арслан цолыг хүртсэн Улсын өсөх ирээдүйтэй начин Р.Пүрэвдавга сар шинийн барилдаанд хүүгийнхээ хамт иржээ. Түүний бяцхан хүү энэ удаад аавынхаа барилдааны Монгол бөхийн өргөөнд тухлан үзсэн. Тэдэнтэй таарсан хэн хүнгүй л “Аав хүү хоёрыг адилхан юм аа” хэмээн хүүг нь өхөөрдөн байлаа.

 

Улсын өсөх ирээдүйтэй начин Р.Пүрэвдавга битүүний өдөр болсон улсын аймаг цолтой хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодон барилдаанаа өндөрлүүлсэн юм.