“В” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, өвөрмөц чадалтай хоолойгоороо сонсогчдын сонорыг мялаадаг байсан дуучин Эгшиглэн хүчтэй цоглог дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан цаг саяхан. Гэсэн ч тэрээр багагүй хугацаанд уран бүтээлээ завсарлан, нам гүмхэн байсан. Түүнийг удган болжээ, гадаадад сур байгаа гэнэ гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч дуучин бүсгүй энэ бүхэнд хариу өгөөгүй.
Харин тэрээр өнгөрсөн жил реппер Gee-тэй хамтран “Амьдралын шаардлага” нэртэй дууг хүргэсэн.
Тэгвэл тэрээр энэ удаад “Egshiglen’s Night” тоглолтоо энэ сарын 12-нд их хотын цоглог залуусын хамт хийсэн юм. Эгшиглэн урлагт эргэн ирсэнээ ийнхүү тоглолтоороо гайхуулав. “X club Mongolia”-д болсон түүний тоглолтод урилгаар реппер Gee, Quiza, B.A.T, “A Sound” хамтлаг дуучин Маралжингоо, Агиймаа, Цэлмүүн, Хишигдалай болон “Assume and Rap” хамтлаг оролцжээ.
Эгшиглэнгийн тоглолтын зургуудаас хүргэе.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ