Төв аймгийн Баянчандмань суманд аймшигт хэрэг гарч, эгэл жирийн төрийн албан хаагч бүсгүй эрүүл мэндээрээ ноцтой хохирсон билээ. Тодруулбал Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг.
Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамганы найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг мандсан байдаг. Хэргийн дараах нь Г.Ариунболдын батлан даалтанд гарсан бөгөөд сая Цагаан сараар сумын ЗДТГазрын даргаар эргэж томилжээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл эсэргүүцэн бичжээ.
Тэрбээр "Баянчандмань сумын хохирогч эмэгтэйг албан тушаалаараа далайлган хуурч хүчирхийлэгчийн гарт тушаасан Ганболдын Ариунболд гэгчийг сая цагаан сараар сумын ЗДТГазрын даргаар эргэж томилсоныг эрс эсэргүүцэж байна. Мөн хохирогчийг хүчирхийлэгчид үргэж өгсөн мэргэжилтэн Эрхэмбаяр ч сумандаа ажлаа хийсээр байна. Энэ хүмүүсиайг томилж буй засаг дарга Баярнэмэх юу бодож байна аа.
Энэ сумын МАН арай дэндүү ялзарч гүйцжээ. Хохирогчоос төрийн албаны нэр ашиглаж хүчирхийлсэн явдал гарсанд хэн ч уучлал гуйгаагүй байна. МАН-ын дарга д.М.Энхболд Төв аймгийн хүн. Төв аймгийн Баянчандмань сумын ИХТөлөөлөгч Ганболд нь дээрх Ариунболдын аав. Аав Ганболд хүүгээ ажилд нь буцаалгах гэж ЗД-ыг өргөн барьж ч чадахаар эрх мэдэлтэй юм байна" гэсэн байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв