Кёкүшюзан Д.Батбаяр жил бүрийн цагаан сараар үндэсний дээл хувцсаараа гоён Монгол бөхийн өргөөнөө цагаан сарын барилдааныг үзэж сонирхдог. Тэрээр энэ удаад ч Монгол бөхийн өргөөнд болсон битүүний барилдаан дээр ийнхүү хүрэлцэн ирж бөхчүүдээ дэргэдээс нь дэмжин суулаа. Түүний хувьд арлын Японд 14 жил сумогоор барилдан мэхний их дэлгүүр хэмээн өргөмжлөгдөж явсан.
Хүүхэд байхаасаа л хүний нутагт хүч үзэж явсан тэрээр үндэсний хувцсаа өмсөн гангарахыг олон жил мөрөөдсөн тухайгаа ярьсан байдаг. Тэр ч утгаараа үндэсний дээлээрээ гоёх дуртай гэсэн шүү. Мөн эр хүний чимэг болсон хэд хэдэн хөөрөгтэй бөгөөд тэр дундаас нь Д.Дагвадорж аваргын өгсөн их гарын шүрэн хөөргөөр сар шинээр тамхилдаг. Түүний энэхүү хөөргийг сонирхон үнэ хаялцах эрхмүүд олон ч тэрээр аварга дүүгийнхээ өгсөн хөөргөөр өөрөө л гангарна хэмээн бардам хариулдаг гэсэн шүү.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ