Архангай аймгийн Хашаат сумын уугуул Чимэдрэгзэнгийн Санжаадамбын сар шинийн барилдааныг гэрэл зургуудыг хүргэж байна. Өнөө цагийн Монгол үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа тэрээр олон гайхалтай барилдааны түрүүг авч бөхийн хорхойтнуудын харааг булаан байгаа билээ.
Тэрээр улсын баяр наадамд барилдаж эхэлснээсээ хойш бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогчдын анхааралд байж чадсан. Аймгийн арслан цолтой байхдаа л томоохон барилдаануудын үзүүр, түрүүнд үлдэж байв. Монгол туургатны барилдаанд анхны түрүүг нь авч байсан бол энэ барилдаан таван удаа болоход дөрөвт нь түрүүлж Монгол туургатны хошойгийн хошой аварга цол хүртсэн. Мөн цэргийн наадам, заал танхимын олон барилдаанд түрүүлж шуугиулсан даа. Улмаар ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд сайн барилдаж шууд улсын заан болсон. Ч.Санжаадамба бөхийн удамтай бөгөөд Улсын арслан Мижиддоржийн ойрын хамаатан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ