Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралт, сувилалд 13 мянган төгрөгөөр тооцож олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Мөн ахмадын бусад амралт, сувиллын газарт 20 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Нийгмийн халамжийн ерөнхий газартай гэрээ байгуулсан 39 болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харьяа 16 аймаг, 1 дүүрэгт ахмадын 17 амралт, сувилал үйл ажиллагаа явуулж байна.
Халамжийн сангаас НХҮХ-ийн харьяа амралт, сувилалд 1 ор хоногт 8000 төгрөг, гэрээ байгуулсан амралт, сувиллын газруудад 1 ор хоногт 15 мянган төгрөг олгож байсан юм.
Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолын заалтыг өөрчлөн найруулсан байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна