УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний барилдааныг үзэж сонирхохоор Бөхийн өргөөнд ирсэн юм. Тэрээр “Suzuki” маркийн хоёр хаалгатай төмөр хүлэг хөлөглөн Бөхийн өргөөнд ирсэн бөгөөд түүнийг харсан зарим иргэд аваргад төмөр хүлэг нь арай л багаджээ хэмээн ярилцаж байх нь сонстсон юм. Ланд крузер 570 хөлөглөдөг эрхмүүдийн дэргэд аварга бага оврын жийп хөлөглөсөн нь ийнхүү олны нүдэнд содон байлаа.
Б.Бат-Эрдэнэ аваргыг үндэсний хувцастай байхад нь хамтдаа гэрэл зургаа татуулахаар хүлээж байсан хүмүүсийн хувьд ч сэтгэл гонсгор үлдсэн. Тэрээр албархуу хувцасласан байсан бөгөөд эх орныхоо нэрийг сийлсэн спорт цүнхэндээ дээл хувцсаа зэхсэн бололтой.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ