З.Энхболд, Ч.Сайханбилэг хамтдаа хөлбөмбөг үзжээ


УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж Төрийн ордон эл хуль байна. Сар шинийн баяр болох гэж буй учраас хаа сайгүй амралтын байдалтай байгаа. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хамтдаа америк хөлбөмбөг үзэж буй гэрэл зургаа олон нийтийн цахим сүлжээнд тавьжээ.  Тэд хоёул АНУ-д боловсрол эзэмшсэн учраас ийнхүү хуучнаа дурсан хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлжээ.