Нийслэлээс авто захуудыг нэгтгэж, хотын баруун хэсэгт төвлөрүүлэх зорилгоор авто худалдааны цогцолборыг байгуулаад буй. Авто худалдаа эрхлэгчдийн зүгээс эдийн засгийн эргэлтийн хувьд таатай байршилд худалдаа эрхлэх дургүй байсан ч албадан нүүлгэх, торгох арга хэмжээ авсаар, цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлсэн гэж болно.
Авто худалдааны цогцолборт Нийслэлийн татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахаар анхнаасаа төлөвлөгдсөн. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл үйл ажиллагаа нь жигдрэхгүй байгаад иргэд гомдолтой байгаа юм.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Авто худалдааны цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн сүлжээ тасарсны улмаас өглөөнөөс хойш иргэд үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Сар шинийн баяраас өмнө машин тэрэгнийхээ асуудлыг зохицуулахаар хотын баруун захыг зорьж очсон иргэд бүртгэлийн үйлчилгээ авч чадахгүй, хүлээлтийн байдалд шилжээд байгааг эх сурвалжууд онцолж байна.
Анхнаасаа олон нийтийн эсрэгүүцлийн дор эхэлж байсан Авто худалдааны цогцолбор өдөр тутмын үйл ажиллагааг Нийслэлээс хянадаг баймаар. Тэр дундаа сар шинийн баяр дөхсөн энэ цаг үед үйлчилгээнийхээ тогтмол байдлыг хангаж ажиллах горим алдагдаж буйг эрхэм Э.Бат-Үүл дарга анхааралдаа авах биз ээ.

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна