Олны танил амрагуудаараа “од” болсон Б.Лагшми хатагтай ганцаардаж явна


Томоохон улстөрчийн хүүтэй хамтран амьдарч байснаа мартаад их аварга Д.Дагвадоржтой сугадалцан их л дотно явж харагддаг энэ хатагтай дахин ганцаардаж суугаа. Жил гаруйн хугацаанд үргэлжилсэн хамтын амьдрал нь хурим найрын сураг гарахтай зэрэгцээд төгсгөл болсонд Б.Лагшми их л сэтгэлээр унасан гэлцдэг.

 

Тиймдээ ч хэвлэлийнхэнд ихэрхэж “Дагваагийн гэрт очиж аав ээжтэй нь танилцсан. Хүүхдүүдтэй нь ч гэсэн байнга харилцаа холбоотой байгаа” хэмээн бардамхан ярьж байсан нь түүх болон үлдэж. Өөрөөсөө олон насаар ах хүнтэй амрагийн холбоо тогтоогоод ч амжилт олоогүй Б.Лагшми хатагтай энэ удаад чухам хэнийг онилох нь тодорхойгүй байгаа.

 

Тэрбээр ганихарсан сэтгэлээ тайтгаруулах гэж томоохон салоноор хэсч, өөрт таалагдсан гоёлуудаа үнэ хайрлахгүй авч яваа аж. Саяхны нэгэн өдөр “Хайрын хурим” салонд зочилсон бэлтэй хатагтайн сэтгэлд нийцсэн гоёлыг сонгохын тулд дизайнерууд нь эгээ л түүнийг модель болгоод хувиргачихсангүй. Олны танил амрагуудаараа “од” болж яваа энэ бүсгүй аргагүй л залуу насаараа гоёжээ.

 

 

 

Б.СОДОН

PHOTONEWS.MN