Өнгөрсөн мягмар гаригт Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр янз бүрийн мэдээлэл цуглуулж байсан Пак Че Хуныг баривчилсан талаар мэдээлжээ.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, солонгос үндэстэн болох Хойд Солонгосын тагнуулчдын удирдагч Хятад болон Өмнөд Солонгос дахь тагнуулчидтай холбоо тогтоодог байжээ. Тэрбээр Хойд Солонгосын 225 дугаар тагнуулын хэлтэс гэж нэрлэдэг хэлтсийн удирдлагаасаа тушаал авч, тагнуулчдад тараадаг. Мөн мөнгө тараах ажил хариуцдаг байсан аж. Тэрбээр мөнгөө өгөхийн тулд Хятад, Өмнөд Солонгост байгаа тагнуулчид дээр өөрөө очдог, эсвэл тэднийг Японд дууддаг байжээ. Мөн гадаадын зээлийн картыг ихээр ашигладаг байсан аж.
“Киодо” агентлагийн мэдээлж буйгаар, Токиогийн Цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийнхэн Пакийг өнгөрсөн зургадугаар сард хууль бусаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг оролдсоны дараа сэжиглэж эхэлжээ. Түүний гэрт нэгжлэг хийж, компьютерыг нь хураан авсан байна.
Пакийн компьютероос 225 дугаар хэлтсээс өгсөн тушаал бүхий захидал, мөн нууц түлхүүрүүд, кодуудыг илрүүлжээ. Түүнд Өмнөд Солонгосын сонгуулийн өмнөх байдлыг тодруулах, зүүний байгууллагуудтай холбоо тогтоох, Умард Солонгосын үзэл суртлыг дэмжигчдийг олохыг хичээх зааварчилгаа өгсөн байжээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв