Үндэсний хувцастай залууст зориулсан ””Lunar White”” шоу болно


Монголын Дизайнеруудын Холбооны дэргэдэх Мэргэжлийн загвар өмсөгчдийн холбоо, “Lux Club” хамтран энэ сарын 5-нд буюу өнөөдөр “Lux Club”-т 21:00 цагт эхлэх гэж байна. Монгол Үндэсний хувцсаараа гоёсон залууст зориулж шоу хийх гэж байна. Их хотын залуус нэгдэж ирэх жилдээ элбэг дэлбэг, аз хийморьтой байхыг бэлгэдэн ””Lunar White”” шоу партинд цуглах нь ээ. 
Энэ үдшийн шоунд залуусын хамт “Lumino”, дуучин Сэрчмаа, Агиймаа & Заяа /Нэгэн зүгт/, Dj Zaya, Dj Chinbaa, Dj Ganbaa, хөтлөгч Ханхүү, Топ Модель О.Уянга, Азийн Супермoдель Алтантуяа, Халиунаа, Шилдэг Модель Наранмандах нар оролцох нь ээ.

Мөн партинд зориулж “Lux Club”-ын тьанхимыг тусгай интерьер дизайнаар чимэглэсэн юм байна. Түүнчлэн загварын агентлагийн залуус, бүсгүйчүүд үнэмлэхээрээ такс 50 хувь хөнгөлөлттэй үнээр нэвтрэх боломжтой юм байна.