“Hero entertainment” студийн гомдлыг шалгаж эхэлжээ


“Hero entertainment” студи-ээс бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдаж, олон нийтийн сүлжээнд нэлээн шуугиан тарьсан. Үүний дараа тус студийн захирал,  найруулагч Б.Баатар өнгөрөгч сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийлгэж, цагдаагийн байгууллагад хандана гэж мэдэгдсэн.

 

Мөн С.Зориг агсны баримтат кинонд ашиглах гэж байсан сонины хайчилбар, хэргийн үед хамт байсан хүмүүсийн өгсөн ярилцлагын скайнердсан хувилбар алдагдсан. Энэ бол бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл гэдгийг хэлсэн. Тэгвэл уг үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.