Монголын телевизийн ахмад үеийн, шилдэг нэвтрүүлэгч Ж.Бямбаа “Болор цом” тэмцээний үеэр манай гэрэл зурагчны папараци дуранд ийнхүү өртсөн юм. Үзэгч бидэнтэй цэнхэр дэлгэцээр өдөр бүр уулзан, уянгалаг сайхан хоолойгоороо зүрх сэтгэлд хоногшсон нэвтрүүлэгч Бямбаа хэдийнэ тэтгэвэртээ гарчээ. Тэгсэн хэдий ч хүний хоолой хөгширдөггүй учир түүнд залуу үе, залгамж халаагаа бэлтгэх хариуцлагатай үүрэг ноогдсон билээ.
30 гаруй жил дэлгэцийн урлагт нэвтрүүлэгч хэмээх “чухал” албыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн тэрээр ихэд намбалаг нэгэн. МҮОНТВ-ийн дунд үеийн шилдэг төлөөллүүдийн нэг болсон нэвтрүүлэгч Бямбаа, нэвтрүүлэгч Нарантуяатайгаа дотны найзууд гэсэн. Тэд хамтдаа орчуулгын киноны жүжигчин буюу кинонд дуу оруулагчаар ажиллаж байлаа. Монголын шилдэг нэвтрүүлэгчдэд зүй ёсоор тооцогддог тэдний үргэлжлэл болсон үе залгамжлагчид нь яахын аргагүй Чимгээ, Ичинхорлоо нар. Харин эднийг мэргэжлийн ур чадвар, эфирийн царай төрхөөрөө гүйцэх дараагийн үеийнхэн нь хэн байх бол?
Нэвтрүүлэгч Бямбаагийн хувьд Монгол үгийн урлагийн шилдэг яруу найраг, өгүүллэгүүдийг урнаар уншдаг төдийгүй түүгээрээ CD гаргаад амжсан билээ. Тэрээр яруу найрагчдын нэгэн арга хэмжээний үеэр хөтлөгч хийхдээ Монгол үндэсний хувцсаараа гоёсон байлаа. Ихэд намбалаг төрхөт түүний зургаас сонирхуулъя.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ