“Болор цом”-ын шинэхэн хөтлөгч


Яруу найргийн “Болор цом” тэмцээнийг Монгол Улсын ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч өөрийн хамтрагч Монголын радиогийн нэвтрүүлэгч Бямбаа гуайн хамт хөтөлж ирсэн билээ. Тэд 33 дахь удаагийн тэмцээнийг хөтлөх ээлж халаагаа монгол телевизийн хөтлөгч Б.Гантигмаад шилжүүлэн өгсөн юм.

 

Цэнхэр дэлгэцээр үзэгчдийн танил болон үдэш бүр мэндчилдэг мөнхийн залуу хатагтай Б.Гантигмаа ийнхүү үгийн мастеруудын тэмцээнийг хөтлөн хүргэж эхэллээ.