Ямар нэг ноцтой, эргэлзээ дагуулсан асуудалд орооцолдож, эцсийн зангилаа нь ер тайлагдаж байгаагүй, олон нийтийн анхаарлыг байнга татаж байдаг хүмүүс цөөнгүй бий. Үзэгч, уншигч олон нийт шуугиан дагуулсан тэдгээр асуултыг өөрийн үгээр асуух боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл удахгүй байнга эргэлзээтэй асуудал дагуулж ирсэн улс төрч, бизнес, урлаг соёл, спорт зэрэг салбар салбарын хүмүүсийг оролцуулсан “15 раунд” хэмээх асуулт хариултын халз ярилцлага үзэгч олны хүртээл болох нээ.
Та бүхэн http://15round.mn/ сайт руу хандаж хүссэн асуултаа асууж, эргэлзээгээ тайлахын зэрэгцээ өөрийн чинь асуулт нэвтрүүлэгт оролцогчийг хэр хүчтэй цохиж унагахыг мэдэх боломжтой. Иймээс тодорхой баримт нотолгоо, зураг, факт, мэдээ мэдээллийг хавсаргасан асуулт байх тусмаа таны цохилт хүчтэй орох нь тодорхой. Анхааруулахад, нэвтрүүлгийн дүрмийн дагуу асуулт бүр эзэнтэй байх үүднээс асуулт асуухдаа өөрийн фейсбүүк болон твиттер хаягаар орно. Мөн та “Бэлхүүснээс доош цохихыг хориглоно” гэсэн нэвтрүүлгийн дүрмийг санаарай.
Та асуултаар цохь, “15 round” нэвтрүүлэг нам унагах болно.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна