Хаанаас ч юм бэ гэнэтхэн яруу найргийн тайзнаа заларч “Болор цом”-ыг хэдэнтээ дайлсан билэг танхай яруу найрагч бол Баярхүүгийн Ичинхорлоо. Улаан хацартай жоохон охины ертөнцөд бүх монгол бардамналтайгаа, бүргэдтэйгээ, эр хүнтэй юутай хээтэйгээ багтдагийг үзүүлсэн.
Тэр охин найрагч эмэгтэйн романтизм, монгол эмэгтэйн бардам зан, нийгэмд өөрийгөө гэсэн ертөнцөө тунхаглах тод мөр үлдээсээр гоо сайхан бүсгүй болон өсөж торнисон. Нэг тэрс зан нь хөдлөөд таталсан болов уу гэмээр “Намрын Хүүхэн” хэмээх шүлэг нь өөрийгөө эрхэмлэх, зөвших хандлагаар голдуу бичигддэг яруу найраг дахь хэвшсэн эмэгтэй дүрийн дунд эрхгүй ялгарах мөртүүдтэй.
Тэрээр энэ удаад “Болор цом” наадамд луун шивээст дээлээр гоён ирж тухалсан юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ