Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй үзэгчид цэнхэр дэлгэцээр “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр уулздаг болоод нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ. Түүний билэг танхай зан, бусдыг нээх чадвар, уран яруу хэллэг нь энэхүү нэвтрүүлгийг улам бүр чимэн байгаа. Тэрээр өчигдөр тохиосон “Болор цом” наадамд гэргийн хамт зочилсон юм. “Болор цом” наадмын цомыг 1985 онд “Шагнал” бүтээлээрээ хүртэж байсан тэрээр 1992, 1998 онуудад тус тус тэргүүн байр эзэлж байсан. Түүний “Ижийтэйгээ байхад” бүтээлийг мэдэхгүй монгол хүн ховор юм.
Тэрээр “Би өөрийн хэдэн шүлэг дундаас “Боржигины бор тал”-аа жаахан тоодог юм. Арай дөнгүүр болсон нь юм даа” хэмээн даруухан өнгөөр ярих дуртай ч үгийн өө андахгүй.
Түүний түшиг тулгуур болсон Баасан хэмээх энэхүү сайхан буурал нөхрийнхөө арын албыг даадаг. Хүний амьдралын жаргал зовлонг хуваалцаж, хоёр бие нэг болтлоо ээнэгшсэн хэмээн гэргийтэйгээ туулж өнгөрүүлсэн 53 жилийн тэр урт замыг эгэл даруухан үнэнээрээ тодорхойлж байдаг. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай болоод түүний гэргий С.Баасан нарын алтан хурим өнгөрсөн жил тохиосон юм.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ