АН-ынхан ИЗНН-тай нэгдэх асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таамаг төдий яригдаж байсан бол өчигдөр баталгаажууллаа. Учир нь АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН болон МҮАН-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж тус намуудад саналаа хүргүүлсэн байна. Харин энэ саналд ИЗНН-ын төлөөлөл ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Оюун:

-Ямар ч байсан АН албан ёсоор саналаа өглөө. Санал өгөхдөө энэ асуудлыг хариуцаж ажиллах ажлын хэсэг гаргасан байсан учир манай намаас ажлын хэсэг гаргаад уулзалт хийсэн. Улс төрийн намуудын тухай хууль болон манай намын дүрмийн дагуу нэгдэх асуудлыг намынхаа их хурлаар шийдвэрлэх ёстой. Тиймээс бидэнд нэгэнт санал тавьж байгаа юм чинь шат шатны байгууллагуудаар хэлэлцэнэ. Нэг үгээр хэлбэл, нийслэл, сум дүүргийн намын үүрээр хэлэлцэнэ.
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян:

-АН-тай нэгдэх асуудалд та өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?
-АН-тай нэгдэх асуудлыг би дангаараа шийдэхгүй. Намын дүрмээр бол аймаг дүүргийн намын үүрүүдээр хэлэлцэж санал авах ёстой. Үүний дараа анхан шатны нэгжээс гарсан шийдвэрийг харгалзан үзэж ИЗНН-ын ээлжит бус их хурал хуралдаж мэдэх юм. Хэрэв манай нам нэгдэх асуудлыг дэмжих юм бол АН дүрэмдээ өөрчлөлт оруулах шаардлагатай. АН бол хатуу дүрэмтэй. Өөр намтай нэгдэх тухай нэг ч үг, үсэг байхгүй.
-Намын санхүүжилтийн асуудал ямар байна вэ?
-Одоогоор намын санхүүжилтийн асуудал маш хүнд байна. Манай нам УИХ-д суудалтай гишүүдийн хандив, татвараар л явж байна. Хэрэв АН-тай нэгдэх юм бол нэг намын санхүүгээр явна гэсэн үг юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна