МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит Даваа гарагт хурал болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо.
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, англи, орос, герман хэлтэй.
С.Алтанцэцэг 1983-1996 онд Монголын үндэсний телевизэд редактор, тоймч, 1993-1996 онд Монголын радио, телевизийн ОХУ дахь тусгай сурвалжлагч, 2002-2006 онд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2006-2008 онд НҮБ, Монгол Улсын Засгийн газрын “Хүний хөгжлийн төсөл”-ийн ерөнхий зохицуулагч, 2009-2010 онд Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч, 2010-2012 онд МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор, ерөнхий захирал зэрэг хариуцлагатай алба хашиж байсан туршлагатай боловсон хүчин юм.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв