Мөөеө аварга алтан хуримаа хийнэ

Admin
Өчигдөр 18 цаг 29 минут

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар  алтан хуримаа хийхээр товложээ. Тавин жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Хавайд хийхээр болсон гэнэ. Сар шинийн 3-нд буюу хоёрдугаар сарын 11-нд хүүхдүүд нь Малайз явж бэлтгэл ажлаа базаах бөгөөд дархан аварга гэргийн хамт хуримынхаа бал сарыг Зүүн Азийн орнуудад өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа бололтой. Хуримын гол зохион байгуулагч нь, мэдээж их аварга Хакухо М.Даваажаргал.

 

Тавин жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийх гэж байгаа буурлуудаа аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.