Жүжигчин С.Ариунбямбыг үзэгчид эсрэг дүрээр нь андахгүй. Хэр баргийн хүнд эсрэг дүр тоглоод байдаггүй хэмээн мэргэжлийнхэн ярилцах юм билээ. Түүний хувьд гадаад төрх, ур чадвар, дуу хоолой нь эсрэг дүрд илүүтэй зохицдог. Тэр ч утгаараа тэрээр хамгийн сүүлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Босуул” орчин үеийн түүхэн, адал явдалт бүтээлд жүжигчин С.Ариунбямба хэлмэгдүүлэлтийн үед гол үүргийг гардан гүйцэтгэж явсан ногоон малгайтнуудын төлөөлөн эсрэг дүрд тоглосон юм.
Тэрээр өнгөрсөн бямба гарагт дүүгийнхээ хамт хүний амь аварчээ. Энэ тухайгаа фейсбүүк хуудаснаа ийн бичжээ. “Өнөөдөр орой машин халаангаа дүүтэйгээ орцонд зогсож байтал, хиншүү хярвас үнэртэх шиг боллоо.Бид хоёрын үнэрчийг хэлэх үү,үнэр хайгаад айл болгоны хаалгыг шахуу л үнэрлэж үзтэл,үнэхээр нэг хаалганаас хиншүү үнэртэж байна.Юмыг яаж мэдэх вэ? гээд хаалгыг нь тогштол хүнгүй бололтой .
Азаар нэг давхрын айл тул,гадаа гараад жаахан өндрөөс хартал, харанхуй цонхны цаана гал дүрэлзэж байгаа нь харагдаж,айх сандрах зэрэгцээд энэ хооронд дүү маань гал kоманд дуудаж амжив.Эзэнгүй айлд гал гарах шалтгаан юу билээ гэж бодоод,цахилгаанаас үүдэлтэй байж магад гэж таамаглан орцон дахь цахилгааныг нь салгалаа. Гараад дахин цонхруу нь хартал галын гэрэл нь багассан харагдана, ойрхон очоод нягтлаж харвал дотор нь хүн ханиах сонсогдож,хамгийн түрүүнд хүүхэд, настай хүн, эсвэл согтуу хүн угаартаж байгаа гэж бодогдоод цонхыг нь хүчтэй балбаж, хүн бна уу..сэрээрэй.. танайд гал гараад байна гээд л улам хүчтэй цохилоо,ашгүй нэг хүн ханиалган цонхоо нээлээ, хаалгаа хурдан онгойлго гэж хэлээд л орцруу гүйлдлээ дээ.Гэрт нь ороод очтол, битүү утаан дунд юу ч харагдахгүй ганцхан гал дүрэлзэж байгаа нь тодоос тод. nлитkа дээрээ хоол тавиад мартаж унтсанаар гал гарчээ.
Галыг унтрааж аюулгүй болгоод, угаартах шахсан хүнийг орцонд гаргаж зогстол, Онцгой байдлынхан ирлээ..энэ бүх зүйл тавхан минутанд л болоод өнгөрсөн,маш богинохон хугацаанд ирсэн онцгой байдлынхаа албан хаагчдаараа үнэхээр бахархаж байлаа.Хүн ардынхаа аюулгүй байдлыг сахин хамгаалж,амь биe үл хайрлан аюулыг сөрөн зогсож байдаг хүчирхэг баатруудаа магтан дуулья...дүү бид хоёр үнэр таниагүй бол,эсвэл гадаа зогсож байгаад явсан бол бурхан минь юу болох байсныг таашгүй...хүмүүс минь гал, усны аюулаас үргэлж болгоомжилж, гарч орохдоо хараа хяналтаа сайжруулж анхаарлаа хандуулж байхгүй бол,амь нас эд хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдлууд маш олон гарч байна шүү..ямартаа ч иргэн хүнийхээ үүргийг биeлүүлээд, гарч болзошгүй аюулыг таслан зогсоож чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юун...”
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна