“Галзуу хурд” киноны наймдугаар ангийн зураг авалт албан ёсоор эхэлсэн талаар кино багийнхан мэдээлсэн. Өмнөх ангийн зураг авалтууд ихэвчлэн АНУ-д үргэлжилдэг байсан бол шинэ ангийн зураг авалтыг дөрвөн улсад хийхээр болжээ. Зураг авалт АНУ, ОХУ, Исланд, Куба улсад болох гэнэ.
Найруулагч Ф.Гэри Грей “Ирэх оны дөрөвдүгээр сарын 12-ны 12.00 цагт шинэ ангиа үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Мэдээж хэрэг жүжигчид олон саад бэрхшээлтэй нүүр тулна. Мөн уг кинонд кино түүхэнд тохиож байгаагүй том дэлбэрэлт болно. Сэтгэл догдолж байна” хэмээн ярьжээ.
Гэхдээ ОХУ-ын Москва хотын удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ.
“Галзуу хурд 7” зөвхөн Америкаас 300 сая ам.долларыг олсон бол олон улсаас 1.4 тэрбум ам.долларын ашиг олжээ. Шинэ ангид амиа алдсан, жүжигчин Пол Уолкерийн ганц ч дүрс, зураг орохгүй юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна