Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Б.Батзаяаг батлан даалтад гаргажээ. Мөн түүний хэрэгт холбогдон шалгуулж буй БНСУ-ын иргэн иргэн “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өмгөөлөгчийнх нь болон өөр хоёр хүний батлан даалтад өгсөн байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш 14 хоногийн дараа яллагдагчаар татсан байдаг. Тэднийг цагдан хорих хугацаа өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд дуусан ч мөрдөн байцаагч, прокурорын хүсэлтээр дээрх шүүхийн шүүгч хорих хугацааг нь нэг сараар сунгасан. Цагдан хорих төвд саатуулагдаж байх үедээ Б.Батзаяагийн бие муудан, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан юм.
Б.Батзаяа батлан даалтад гарсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа “БАЯРЛАЛАА. Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мэссэж илгээж үлдээсэн нөхөддөө чинь сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдэвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа... Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА...” хэмээн бичиж байв.
Харин прокурорын байгууллагаас түүнийг батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд дахин цагдан хорьсон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна