ХҮН-ын дарга болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гишүүдийн таамагт багтсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан Eagle телевизийн “Иргэний мэдээ”-нд оролцож итгэхэд бэрх үнэнийг дэлгэсэн юм. Эрхэм гишүүн С.Ганбаатар Монгол, Оросын нийлсэн таван их дээд сургуульд суралцаж төгссөн гэдэг ч үнэн хэрэгтээ санхүү мөнгөний гачигдлаас үүдэж сургуулиа орхисон аж. Нэвтрүүлгийн дараа сошиал ертөнцөөр “С.Ганбаатарыг өмөөрөхүй, эс өмөөрөхүй” сэдвээр мэтгэлцсэн иргэдийн сэдэв савнаасаа хальж 76 гишүүний боловсролын түвшинг сонирхож эхэлжээ.
Хамгийн олон сургууль төгссөн гишүүдийн рейтингийг Д.Ганхуяг гишүүн тэргүүлжээ. Тэрбээр Монгол, Япон, АНУ-д нийтдээ таван сургууль төгссөн байна. Харин Лу.Болд гишүүн ХБНГУ-д Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг төгссөн ч Англи, Орос, Герман, Франц хэлтэй гэдгээрээ хамгийн олон гадаад хэлний мэдлэгтэй гишүүдийн тэргүүнд бичигджээ.
УИХ-ын дарга З.Энхболдын хувьд 1989-2004 онд хүртэл АНУ, ОХУ, Монгол Улсад гурван их дээд сургууль төгсөж, Англи, Орос хэлтэй, магистрын зэрэг хамгаалсан байна.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1991-2002 оны хооронд АНУ, ОХУ, Монгол Улсын гурван их дээд сургуульд суралцаж, Орос, Англи хоёр хэл эзэмшсэн байна. Түүний боловсролын зэрэг магистр гэж www.Parliament.mn сайтад мэдээлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна