Леонардо Ди Каприо Ромын паптай хамтарна


Жүжигчин Леонардо Ди Каприо өнгөрсөн пүрэв гарагт Ромын пап Францискотой уулзжээ. Хэдийгээр тэрбээр жүжигчин мэргэжилтэй ч, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Жүжигчин залуу Ромын паптай уулзахаар Патикан хотод очсн бөгөөд уулзалт 11.45 цагт эхэлж, 15 минут үргэлжилсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэд цаг уурын өөрчлөлтийг зогсооход хамтран хэрэгжүүлэг  үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцжээ.

Леонардо Ди Каприо энэ сард өөрийн хөрөнгөнөөс хүрээлэн буй орчныг сайжруулах зорилго бүхий байгууллагад 15 сая ам.долларыг хандивласан юм.