Энэ цагийн сонгодог урлагийн нэгэн төлөөлөл хийлч Дээгийгийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. 1. Хийлч Ч.Дэлгэрцэцэг эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд айлын ганц охин.
3. Долоон настайдаа хөгжим бүжгийн сургуулийн багш нарт шал¬гуулж, хийл хөгжмийн ангид оржээ.
4. 12 жил суралцаж Хөгжим бүжгээ төгсөөд СУИС-д ангиараа орсон ч тэрээр ганцаараа өөр шийдвэр гаргаж ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангид элсчээ.
5. Тэрээр мөн АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн.
6. Тэрээр анх “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож олонд танигджээ.
7. Тэр “Үлэмжийн чанар” дууг халзан толгой, хагас нүцгэн байдалтайгаар тоглож байсан юм. Одоо харин түүний үс урт хүрэн, бор.
8. Ч.Дэлгэрцэцэг “W” нэртэй клубын тэргүүн. Уг клуб нь хөдөөнөөс нүүж ирээд хотод суурьшиж буй эмэгтэйчүүдэд хандсан үйл ажиллагаа явуулдаг байна.
9.
Ч. Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хүүхэдтэй болоод эргэж ирсэн. Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа.
10. Тэр бусад эмэгтэйчүүд шиг биеийн галбиртаа тэр бүр санаа зовоод байдаггүй. Хүүгээ хөхнөөс гартал хоолны дэглэм барилгүй дураараа идэж байсан гэдэг.
11. Тэрээр хүүгээ төрүүлснийхээ дараахан хамраа өндөрлүүлж гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн юм. Гоо сайхны мэс заслынх нь талаар түүнээс асуухад “Байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ тордох нь эмэгтэйчүүд бидний үүрэгт ажил. Бүр нэн тэргүүний үүрэг” гэж хэлж байсан юм.
12. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эрийн эхнэр болсон. Тэд өнгөрсөн долдугаар сард хуримаа хийсэн юм.
15. Тэрээр “Degi concert”, “Гайхмаараа”, Чайковскийн үдэш” зэрэг олон тоглолт хийж байсан туршлагатай хийлч. Тэр жил бүр тоглолт хийдэг уламжлалтай.
16. Өнгөрсөн хавар болсон түүний “Гайхмаараа” тоглолтын билет 50 мянган төгрөгөөр худалдаалагдсан юм.
17. Дээгий өнгөрсөн долдугаар сард өөрийн багш, дэлхийн шилдэг хийлчдийн нэг Дилана Женсонтой хамтран тоглолт хийсэн билээ. Тэд хамтран П.И.Чайковски, И.С.Бах, Ж.Чулууны аязуудаас тоглосон юм.
18. Мөн АПУ болон “Эйр линк” компаний нүүр царай болсон гэх мэтээр шоу бизнесийн ертөнцөд тунч амжилттай карьер хөөж явна.
19. Дээгийд “Би бүгдийг зохицуулна” гэдэг эрчүүд л таалагддаг.
21. Тэр фитнесээр хичээллэж, эрүүл хооллолтоор хооллодог.
22. Эмэгтэй хүн бүрийн дурлаж сонирхдог цэцэг жимсэнд тун дургүй гэнэ.
23. Тэр цай чанахдаа 108 удаа самардаг. Гэсэн ч тэр гал тогоонд бус тайзан дээр хамгийн жаргалтай эмэгтэй гэдгээ мэдэрдэг гэсэн.
24. “Хэнтийн өндөр ууланд” “Үлэмжийн чанар” “Амьдрал” “Гайхмаараа” гэх цомог гаргаж байсан.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна