МАХН-ын нэрээр УИХ-д суусан хэдэн гишүүд нь намын даргадаа захирагдахаа больжээ. Н.Энхбаяр гэх эрхэм хүний нэр нөлөөгөөр орж ирсэн хэдэн хүмүүс өнгөрсөн дөрвөн жил монгол төрийг хангалттай л самарсан. Гэвч намын бүлгийн нэгдсэн байр суурь гэж юу байдгийг мэдэхгүй, монгол төрийг тоглоом гэж эндүүрсэн хэсэг бүлэг ёстой л дөвчигнөх шиг болж байгаа.
Уг тэд засагт хамтарч байгаа улс төрийн хүчин. Гэвч байгуулсан засгаа өөрсдөө нураахаар шийдэж, өчигдөр улс төрд шинээр нэвтрээд буй “шонхордох” гэдэг аргыг хэрэглэв.
МАХН-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нар нь Засгийн газраа огцруулах санал өргөн бариад орж ирж, улмаар намынхаа шийдвэрийн эсрэг зогссон. Гэтэл өчигдөр орой яг Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхээр санал хураах үед УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар эс үйлдэл гаргаж, картаа сугалан гарч оджээ. Уг нь тэд Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн бүлгийнхээ дүгнэлтэд гарын үсэг зурсан атлаа яг санал хураах үед сүүлээ хавчин зугтсан нь энэ юм. Намын бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нь үүнийг мэдэж байсан гэх. Юутай ч Н.Энхбаяр намынхаа хэдэн гишүүдийг удирдаж чадахгүй болсон гэдгээ харууллаа. Түүнийг үгийг дагасан гурван хүн нь З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар. Засгийн бүтцэд ажиллаж байсан гэдгээрээ л үлдсэн юм байх.
Харин бусад гишүүдээ тэр захирч чадахгүй гэдгээ харуулав. Өнөөх ганцхан үгээрээ захирч, нөмөр нөөлгөөрөө л нэр хүндээ дархалж чаддаг гэх Н.Энхбаярын эрин үе дууссан гэдгийг энэ үйл явдал харууллаа. Одоо үнэхээр л намын бүлэг гэж байдаг бол намын бодлогын эсрэг ажилласан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, О.Баасанхүү нартаа хариуцлага тооцох учиртай.
Эс тэгвээс Н.Энхбаярыг ард түмэн зангарагтай улстөрч гэж харах нь юу л бол. Намаасаа урваж чадсан наад урвагчид чинь нэг л өдөр чиний араас хутгална шүү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Н.Алтанхуягт хэлж байсан нь өчигдөр биелэлээ олсон нь энэ. Урвагч урвагчаараа л байдаг гэдгийг эрхэм хоёр гишүүн эс үйлдэл гаргаснаараа харууллаа. Тэд ханилж яваа нөхрийнхөө араас гудайхгүй хутга дүрчихээд гарч одлоо.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна