Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мартагдашгүй “ЭЭЛТЭЙ ШӨНҮҮД”


Шөнийн харуй бүрийн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд ээлтэй ажээ.

Жил гарангийн өмнө Шинэчлэлийн засгийн газрыг унагаж Шийдлийн засгийн газрыг бий болгосон “шөнийн парламент” өнгөрсөн шөнө “Шийдлийн засгийн газар”-аа хамгаалан үлдэж чадлаа.

 

Энэ сарын 19-нд УИХ-ын гишүүн Г.Уянга толгойтой 19-н гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайдыг суудлаас нь буулгах хуулийн төсөл УИХ-ын дарга З.Энхболдод хүргэгдсэнээр Ч.Сайханбилэгийн суудал ганхаж эхэлсэн. Ер нь бол анх энэхүү суудалд суухад л ганхаж эхэлсэн гэж болно.

 

Харин өнгөрсөн шөнийн хуралдаанд УИХ-ын гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдсан нь хамгийн том онцлог болоод өнгөрлөө. Сонгуулийн чимээ эхэлсэнтэй холбогдуулж их л нэр харж суугаа эрхэм гишүүд, ард түмэн, эх орондоо хайртай хэмээн олонд итгүүлсэн өөрийн PR-аа өсгөх гэсэн санаархалууд ч цухалзаж байлаа.

 

Энэхүү хуралдааны эхэндбайнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан бол хэлэлцэж буй асуудалтай холбоотой бүлгээс гаргасан санал дүгнэлтийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар гишүүдэд уншиж танилцуулсан юм.

Ерөнхий сайдыг огцруулахаар санал оруулж ирэх болсон шалтгаан нь Оюутолгойн гэрээнд Дубайд очиж нууцаар гарын үсэг зурсан гэж үзсэн юм. Мөн тэрбээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзсэн.

 

1454030359_145400112456aa4be4a0cff

 

1454030368_145400119456aa4c2ac07b6

 

Ийнхүү жилийн өмнө шөнө дөлөөр Засгийн эрхэнд сууж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн шөнө суудалтайгаа үлдлээ. Ямартаа ч Ерөнхий сайд маань энэ хоёр шөнийг насандаа мартахгүй биз ээ.5 цаг гаруй хуралдсан хуралдаан шөнийн 01:00 цаг өнгөртөл хуралдсаны эцэст 73 гишүүний 42 нь буюу 57,3 хувийн саналаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хамгаалан үлдэж чадсан юм.

 

 

 

 Эх сурвалж www.bolod.mn