Д.Очирбат олны өмнө гарч ирэв


УИХ-ын гишүүн асан Д.Очирбат НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Алтан сарнай” арга хэмжээнд ийнхүү уригдан ирсэн юм. Цагтаа УИХ-д сууж, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан эрхэм өдгөө нам жимхэн байгаа бөгөөд айсуй сонгуулийн чимээ ч түүнийг ийнхүү олны өмнө ил гарахад хүргэсэн бололтой. Тэрээр энэ үдэш намын нөхөдтэйгээ их л дотно хуучилж байгаа харагдсан шүү.