Газрын 600 км орчим гүнээс эрдэмтэд асар том усан санг илрүүллээ. Усан сангийн хэмжээ нь дэлхийн бүх далай тэнгисийг усаар гурав дахин дүүргэж болохоор ажээ.

Энэхүү судалгааны удирдагч Канадын Альбертын их сургуулийн эрдэмтэн Грэм Пирсон “энэ нь дэлхий эрчимтэй гариг гэдгийн баталгаа” гэсэн байв. Олон арван жил үргэлжилсэн онолын мэтгэлцээний дараа эрдэмтэд дэлхийн дотор Агуу их далайг нээлээ гэж зарлав.

Энэ гайхалтай нээлт нь дэлхийн ус дотроосоо нөхөгдөж байгааг харуулсан бөгөөд усыг сая жилийн өмнө мөсөн сансрын биет дэлхийд авчирсан гэх онолыг үгүйсгэж эхлэв. Одоо эрдэмтэд дэлхийн гадаргын ус нь гаригийн гүнээс гарч геологийн идэвхийг нь тодорхойлох боллоо гэж ярих болж байна. Тэдний тооцоогоор усны асар их сан мантийн дээд доод гадаргын дунд 400-600 км-ын гүнд байгаа ажээ.

Бидний мэдэж байгаагаар ус манай гаригийн гадаргын ихэнхийг эзэлдэг бөгөөд дэлхийг газар гэж нэрлэдэг нь илүү мэт. Харин дэлхийн жинтэй харьцуулахад далайн гүн нь зөвхөн нимгэн давхарга болж байна.
Шинэ нээлт нь Жюль Верны дэлхийн дотор паралель ертөнц байдаг гэдгийг баталж байгаа мэт!

эх сурвалж: http://world.news.mn/
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна