"Андра модель" агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэлийн төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Тэрээр өнөөдөр цахим хуудаснаа төрсөн өдрийн гэнэтийн бэлгээ найз нөхдөөсөө авснаа сэтгэл догдлон хуваалцсан байна. Тэрээр энэ тухайгаа фейсбүүк хуудаснаа “Миний найзуудыг хараач ээ. Миний төрсөн өдөр гээд баярлуулах гээд “Андра” дээр маань надад мэдэгдэлгүйгээр очоод шөнийн 4-5 хүртэл хана обойг шинээр будаж, эмүльсдэж.
Яг янзлах юмсандаа гэж боддог байсан зүйлийг минь бүүр өөрсдийнхөө гараар хийж шөнө болсон гэж түүргэлтгйүгээр бүгдийг нь өөрсдөө хийсэн байна. Намайг ийм найзуудтай байхад хэн миний зорилгыг мохоох билээ. Сэтгэл зүрхээ зориулж бий болгосон газар бидний гар бие хүч хайр шингэсэн газар боллоо. Найз нь үнэхээр та нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Намайг ингэж мэдэрч бид нэг нэгэндээ ингэж чин сэтгэл гаргаж, хайрлаж, халамжилж хамтдаа бүгдийг босгож хүнд үед үргэлж тулж, хөтлөлцөөд алхдаг та нартаа би хайртай. Би найзуудаараа маш их бахархдаг. Янзалсныг нь мэдээд сэтгэл хөдлөөд нулимс цийлэгнэсэн” хэмээн бичжээ.
Мисс Э.Чулуун-Эрдэнэ, П.Шүүдэрцэцэг нарын тэргүүтэй мисс, загвар өмсөгч бүсгүйчүүд өчигдөр шөнө "хонож ажиллажээ". Ингэхдээ тэд бүүр барилгын хана шохойдож, эмульсдэн, обой наах зэрэг хар ажил хийсэн байна.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв