Хэдхэн сарын өмнө “Маш нууц” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны залуус тун удахгүй ээлжит уран бүтээлээрээ тэсрэлт хийх нь бололтой. “18 НАС. Бэлэг удахгүй задарна” гэсэн мессэж бүхий тэдний шинэ уран бүтээлийн сураг аль хэдийнэ олон нийтийн сүлжээгээр таржээ.
“Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “Аз жаргалын шок” зэрэг өмнөх бүтээлүүд нь араасаа дандаа амжилт дагуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан тэд энэ удаа ямар киногоор бэлэг барих бол гэдэг үзэгчдийн сонирхлыг их татаж байна. Ямартай ч, тэдний шинэ бүтээл “18 НАС” нэртэй залуусын үерхэл хайр дурлалын сэдэвтэй кино байж магадгүй гэж үзэгчид таамаглаж байгаа юм. Учир нь, удахгүй Валентиний баяр тохионо. “Бэлэг удахгүй задарна” гэдэг нь магадгүй гэгээн хайрын өдрийг тохиолдуулан хайр дурлалын тухай нэгэн шинэ бүтээл төрөхийг өгүүлсэн ч байж мэднэ.
Кинонд “Фантастик” продакшны уран бүтээлчдээс гадна МУСТА Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг нарын туршлагатай уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа ажээ. Ийнхүү үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн нууцлаг уран бүтээл ирэх Валетиний баярын гол үзвэр ч болж мэдэх нь.



Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна