ОХУ-ын Либерал Ардчилсан намын дарга В.Жириновский “Монголчууд бусад улсаас авсан зээлээ төлдөг байж манай улсынхыг яагаад төлдөггүй юм бэ.
Тэд өрийнхөө оронд мах өгөх санал тавьж байсан. Мах валют биш юм уу. Тэдний өрийг тэглэж байхаар мах авья” хэмээн Төрийн Думын Санхүүгийн зах зээл хариуцсан байнгын хорооны хуралдааны үеэр бухимдлаа. Уг хурлаар манай улсын ОХУ-д төлөх “Их өр”-ийг хэрхэх талаар хэлэлцсэн юм.
ОХУ-д төлөх Монгол Улсын “Их өр”-ийг 2004 онд бүрэн тэшэсэн хэмээж байсан ч хоёр хувийг үлдээсэн нь дараа нь ил болсон. Энэ нь 178 сая ам.доллар бөгөөд үүний 97 хувийг хүчингүй болгох хуулийн төслийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэпэлцээрийн дагуу ОХУ-ын Төрийн Дум хэлэлцэж буй. Гэхдээ “Их өр”-ийн үлдэгдлийн 97 хувийн хүчингүй болгохын тулд ОХУ-ын тал Монголын Засгийн газарт нэгэн болзол тулгаж байгаа. Тэр нь 97 хувийг хүчингүй болгосон тохиолдолд үлдэх 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор яаралтай төлж барагдуулах юм.
С.ДӨЛ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв