Поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертура” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзикл тоглож үзэгчдийн хүртээл болголоо. Нөхөрлөлийн үнэ цэнээс гадна ээж хүүгийн хайр, анд нөхдийн хайр хичнээн чухлыг үргэлж санаж явах учиртай гэдгийг харуулсан уг мюзиклд дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглосон нь шинэ өнгө аясыг илэрхийлж байлаа.
Тоглолт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд энэ сарын 24-нд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа сүүлийн удаа тоглогдсон юм. Хаалтын тоглолт амралтын өдөр тохиосон болоод тэр үү танхим дүүрэн үзэгч цугласан байлаа. Жүжгийн гол дүрд "Увертура" хамтлагийн залуус өөрсдөө тоглосон бөгөөд төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар эмчийн дүр бүтээсэн нь мюзиклийг улам тодотгож байлаа. Өвчтэй найзыгаа эмчлүүлэх гэж амь өрссөн үйлдэл хийж буй найзуудын тухай мюзиклд өгүүлэв.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв