Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч бусдад зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, хэрэг гардаг өдөр хүү доод ангийнхаа хүүхдийг дээрэмдсэн гэх асуудлаар аймгийн цагдаагийн газарт дуудагдсан гэдэг. Ингээд орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураажээ. Харин эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношлосон байдаг.
Эл хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн цагдаагийн алба хаагчдыг буруутгаж байгаа төдийгүй хүүг зодсон байж болзошгүй хэмээж буй.
Тэдний мэдээлж байгаагаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр талийгаач цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан гэдэг.
Харин үүнийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяа үгүйсгэж “Эл хэрэгт цагдаагийн алба хаагч холбоогүй. Хүү өмнө нь бэртэл авсан байдалтай цагдаагийн хэлтэст ирсэн байдаг. Хүүгийн байцаалт өгч байсан үеийн бичлэг байгаа” хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл эл бичлэгийг бүрэн эхээр нь талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байна.
Энэ талаар талийгаач хүүгийн ах Ц.Чанцалгүмэн “Дүүг маань хүүхдийн байцаагч байцаагаагүй. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд оруулж өгсөн. Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч бол онц хүнд ноцтой, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийг илрүүлдэг биз дээ. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр, ар гэрт нь мэдэгдэхгүйгээр байцаасан. Бямбасүрэн гэдэг төлөөлөгч манай дүүг байцаасан. Гэтэл байцаалт хийсэн ямар нэг тэмдэглэл байхгүй байна. Хамгийн гол нь дүүг маань цагдаагийн байгууллага руу орсноос хойш гарах хүртэлх дэлгэрэнгүй бичлэгийг бидэнд үзүүлээгүй. Тасдаж, янзалсан бичлэг үзүүлсэн. Тэр үзүүлэхгүй байгаа бичлэгт миний дүүг цохиж, зодсон хэсэг нь байгаа байх гэж хардаж байна” хэмээн ярьжээ.
Тэрээр эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Бямбасүрэн гэгчийг хардаж байгаагаа хэлсэн байна. Ингэхдээ үзүүлсэн камерийн бичлэгт “Бямбасүрэн төлөөлөгч камерт өртөхгүй газар руу ороод 2-3 минут болсон. Гарч ирэхдээ хөл алдан гарч ирсэн бөгөөд түүнээс хойш толгойгоо бариад 2-3 удаа газар суусан нь бичигдсэн байдаг” гэжээ. Түүнчлэн тухайн алба хаагч талийгаачийг цагдаагийн байгууллагаас гарахад үүд хүртэл түшиж явсан гэдгийг ч ярьсан байна. Тиймээс Бямбасүрэн төлөөлөгчийг шалгуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв