"Мон-Эрдэнэ" группийн захирал, уяач Пунцагбалжир агсны өв залгамжлагч Энхмөнхийн элдэв шуугиан тасардаггүй. Тэрээр 2013 оны үед хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх яриа газар авч байгаад хохирогч эмэгтэйн буруу байж гэх ойлголтыг нийгэмд үлдээгээд намжсан билээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ П.Энхмөнх хэргээ бүрэн шийдвэрлүүлэлгүй оргон зайлсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байсан аж. Учрыг тодруулбал П.Энхмөнхөд холбогдох 126.2 зүйл ангитай хүчингийн хэргийг анхан шатны прокурор хэрэгсэхгүй болгосныг улсын ерөнхий прокурорын зүгээс шалган хэрэгсэхгүй болгосон нь хувь зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул хэргийг сэргээсэн юм байна. Ийнхүү яллагдагчдынхаа эрэлд гарсан цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт түүнийг АНУ-аас эх орондоо ирэхэд нь баривчлан хорьсон гэх албаны мэдээлэл байна. Угтаа бол эрэн сурвалжилж буй этгээдийг хилээр орж гарах хөдөлгөөнийх нь үед баривчлан саатуулдаг нь манай улсын хууль гэнэ. Гэтэл П.Энхмөнхийн зүгээс мэдээллийн хэрэгслүүдээр ярилцлага өгч би өөрөө сайн дураараа цагдаад очсон, би ямар ч хэрэг хийгээгүй, хэргийн прокурор маань АНУ-д байхад надруу залгаж хохирогч болох Дэлгэрмаад чинь хулхидуулчлаа гэж ярьсан,энэ хэргийн цаана нэр бүхий УИХ-ын гишүүн бий, явдаггүй хэдэн сайтуудыг шүүхэд өглөө гэх мэтийг ярьжээ. Нэг талаас харахад Энхмөнх гэгч энэ эрхэм Монгол улсын хуулийн байгууллагыг цагдаа,прокурор,шүүхтэй нь бүүр цаашлаад их хурлын гишүүд,хэвлэлийн байгууллагуудыг хүртэл юутай ийтэй нь гутаав.Түүнийхээр бол АНУ-аас заларч ирэхэд нь Монгол өчүүхэн санагдсан бололтой. Эрүүл хүнээс гарамгүй ийм яриа чухам яагаад эрэн сурвалжлагдсан Энхмөнхөөс гарав. Иймээс мэдээллийн бодит үнэнийг тодруулж иргэдэд тэнцвэртэй, үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс энэ хэргийн мөрөөр шагайв.
Нэг. П.Энхмөнх гэж хэн бэ?
Төв аймгийн угшилтай тоотой хэдэн цуут уяачдын нэг Пунцагбалжир агсны голомт сахих ганц хүү болох Энхмөнх 1985 онд төрсөн. Баян айлын бандгар хүү тэрээр багын хөдөлгөөнтэй нэгэн. Топ Урнаа буюу Топ модель Уранцэцэгтэй суух дээрээ тулан хамтран амьдарч байсан ч зодож нүддэгээсээ болоод салсан гэдэг. Тухайн үедээ П.Энхмөнх болон түүний ээж нь Топ Урнааг "Эрчүүдийг бээлий шигээ сольдог" хэмээн олон хэвлэлээр захиалгаар бичүүлж гутааж байсан гэдгийг топ бүсгүйн зүгээс хэлдэг юм билээ. Харин Топ Урнаа удаан тэвчсэний эцэст "П.Энхмөнх надад тохирох зөв хүн байгаагүй" гэх товч тодорхой тайлбарыг түүнийг хүчингийн хэрэгт холбогдох үед хийж байв.Энхмөнхийн гэх хүүхнүүд Урнаагаар дуусахгүй.П.Энхмөнх нэг л өдөр жиргээнд бидний сайн мэдэх УИХ гишүүн Н.Номтойбаяр эрхмийн эхнэр Б.Мандхай гэх бүсгүйг голж явснаа зарласнаар эрхэм гишүүнтэй ширүүхэн тулж УИХ-ын гишүүн хүн намайг ална гэлээ хэмээн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хов дуулгаж байв.Учир нь манай ерөнхийлөгч түүний эцэг асантай нь дотно найз нөхөд явсан гэдэг ч хийсэн хэргээс нь хамгаалж буяндаа бузар хийхгүйгээ мэдсэнийх үү асуудал тэгсгээд намжсан юмдаг. Үүнээс гадна П.Энхмөнх одоогийн эхнэр Г.Урангоогоос өмнө Урангуа хэмээх бүсгүйтэй нэг гэрт орж бүүр үр хүүхэдтэй болсон байдаг юм байна. Өөрийг нь усны дусал шиг дуурайсан том хүү нь одоо ээж дээрээ байдаг аж. "Төрсөн хүүхдэдээ ширхэг алим өгч үзээгүй хүн өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг тараана гэнэ шүү" гэх гомдлын үг дайсан фэйсбүүк постын эзэн бүсгүйг гэртээ нялх хүүхдээ хараад сууж байх хооронд эцэг данзан Энхмөнх өөр хүүхэнтэй хуримаа хийгээд явж байсан гэнэ. Булавч бултайна,даравч далдайна гэгчээр түүний хийсэн гэх хэргүүд хүртэл цагдаагийн санд жагсаалттай байдаг гэх баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл бидэнд байна. П.Энхмөнхийн талаар өнгөц сураглахад ийм аж. Хачирхалтай нэгэн баримт дурьдвал хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдаж байх хугацаандаа тэрээр Монгол улсын алдарт уяач цол тэмдгээр шагнагдсан байх юм билээ. Тус шагналыг монгол улсын ерөнхийлөгч өгдөг зарчимтай.
Хоёр. П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн үү?
Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах санд П.Энхмөнхийг "Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдөр П.Энхмөнх нь Иргэн Д-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэж хурьцал үйлдсэн 0201301041920 тоот хэрэгт эрэн сурвалжилж байна" гэжээ. Эх сурвалж: https://www.police.gov.mn/news/wantedMore/id/427/type/27
Эндээс бүх зүйл тодорхой харагдах бөгөөд хүчиндэж хурьцал үйлдсэн хэргийн тоот нь ч тодорхой мөн тэрээр эрэн сурвалжлагдсан нь үнэн байж. Гэтэл аль 2013 оны 10 дугаар сард П.Энхмөнхийн үйлдсэн тус хэргийг яагаад өдий болтол шүүгээгүй вэ гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Ингээд хэргийн талаар сонжтол тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 2014 оны 2-р сард дуусч Эрүүгийн хуулийн 126.2 гэсэн зүйл ангиар П.Энхмөнхөд 5 жил хорих ял төлөвлөснөөр хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг юм байна. Харин тус хэргийн хяналтын прокурор гэх н.Мөнхцэцэг тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүх эмнэлгийн олон удаагийн дүгнэлт,хохирогчийн бие дээрх хөхрөлт шарх,сарын тэмдэг нь ирсэн байсан гэх мэт дүгнэлт,өч төчнөөн нотлох баримт,камерын бичлэг,хурууны хээ гэх мэт маш олон үндэслэлээр П.Энхмөнхийг тус хэргийг үйлдсэнийг хөдлөшгүйгээр тогтоосон ч прокурор яагаад бүрэлдэхүүнгүй гэж үзсэнийг бурхан ч таашгүй.Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэгт товчхондоо гэмт хэргийн объектив тал буюу хэрэгтэн, субъектив тал буюу хохирогч зэргийг ойлгодог юм билээ.Мөн Энхмөнхийн зүгээс олон нийтэд хандан итгэл төгс би хэрэг хийгээгүй ээ гээд байгаа нь но-той. Энгийн нүдээр харахад тодорхой мэт байхад хэрэгсэхгүй болгосныг бодвол энд хээл хахуулийн үнэр ханхлах нь илт мэт. Хүчингийн гэх хэрэг угтаа бол хохирогчийн гомдлоор үүсдэг бөгөөд тус хэрэг шиг хөдлөшгүй баримттай хэргийг ингэж булзайруулах нь хуулийн байгууллагын хувьд илт шившиг бизээ. Ингээд прокурортойгоо нийлэн даам гарсан П.Энхмөнхийн зүгээс тун удалгүй хохирогч эмэгтэйг олон нийтэд гутаах ажиллагааг эхлүүлсэн байна. Манайдаа алдартай дорнын суут яруу найрагч Дашбалбар агсны охин Индра гэх хар нүдэн бүсгүй хохирогч Д-н талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан "Д гэх бүсгүй Энхмөнхийг өөрийг нь хүчиндсэн гэж гүтгэсэн, манай аавыг ч мөн адил сэтгүүлч Мөнхбаясгалан,Жаргалсайхан нар хүчиндсэн гэж гүтгэж байсан" гэх мэтээр ярьж эхлэв. Монгол улсын цагдаагийн байгууллага мөрдөн шалгасан хэргийг жирийн нэгэн бүсгүй яагаад хэвлэлээр шүүж тунгаах болов гэдэг сонирхолтой. Ийнхүү илтэд гүтгэлэг тараасныхаа шанд Д.Индра ч мөн эрүүгийн тоот хэрэгт холбогдсон юм билээ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх жижүүрийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Энхмөнхийн хэргийг хаах төгс үндэслэл байгаагүй бололтой. 2014 оны 12 сард хэргийг Улсын прокурорын газраас тус хэргийг хохирогчийн гомдлын дагуу хянан хэлэлцээд шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлттэйгээр сэргээсэн аж. Магад П.Энхмөнхийн ар даалт энэ хүрээд төгссөн бололтой. Хачирхалтай нь хэрэг сэргэхийн өмнөх өдөр нь П.Энхмөнх Монгол улсын хилээр гарч зугтсан ажээ. Ийнхүү тэрээр Солонгос, Япон, Сингапур, Хятад, АНУ зэрэг улсуудаар саяхныг хүртэл хэсэн зугтаж явсан гэх иргэдийн мэдээлэл бий. Энэ хугацаанд нэгэн сонирхолтой явдал болсон нь П.Энхмөнхийг гэр бүлийн хамт АНУ-н Чикаго хотод оршин байх хугацаанд өнөөх гүтгэлэг тараагч Д.Индра мөн тэнд очин хэсэг амьдарцгаасан байдаг юм байна. Энгийн тохиолдол гэхэд эргэлзээтэй биш гэжүү. Ийнхүү энд эрэн сурвалжлагдаж тэнд тэнэж явсаар өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирсэн П.Энхмөнхийг Монгол улсын хилээр нэвтрэх үед Чингис хаан нисэх онгоцны буудал дээр саатуулан баривчилж цагдан хорьж байгаад ар гэрийн гачигдал шалтгаанаар батлан даалтанд гаргасан байгаа юм байна. Хуулийн дагуу тэрээр одоо шүүхээр орж шүүгдэх ёстой аж.
Гурав. Хохирогч хаана явна вэ?
П.Энхмөнхөд хүчиндүүлсэн эмэгтэйг өнөөх Д.Индрагийн зарлан тунхагласнаар Г.Дэлгэрмаа гэдэг загвар өмсөгч бизнес эрхлэгч эмэгтэй гэдгийг бараг бүгд мэддэг болсон. Тэрээр гүтгүүлж доромжлуулсан сэтгэл санааны хямралаасаа болж амиа хорлох дээрээ тулж байснаа ярьсан байдаг. Хэрвээ бүсгүй амиа хорлосон бол хүнийг амиа хорлох үйлдэл хийхэд нөлөөлсөн үнлэслэлээр өнөөх Энхмөнх, Индра магадгүй хэргийн прокурор гэх мэт олон хүн хүн амины хэрэгт унах байсныг мэргэжлийн хуульчийн зүгээс тайлбарлаж байсан. Тэрээр нэг хэсэгтээ л намайг ил болгон гүтгэсэн учир би ичихгүй тэмцэнэ гэсэн шиг хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамаг булхайг дэлгэн тэмцсэн ч тусыг эс олсон байдаг. Ямартай ч худал яриа хурдан тардаг ч үнэн удаан амьдардаг хойно түүний үнэн зөв гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг төдийгүй зоригтой тэмцэгч байсан гэж хүндэлж хайрладаг юм билээ. Гэвч түүнийг буруугаар ойлгосон нийгэм алхам тутамд нь шоглож эцэс сүүлдээ эр нөхөр нь хүртэл төрүүлсэн хоёр хүүхдийг нь булаан салсан аж. Эх орондоо эрх чөлөөтэй амьдарч чадахгүй болсны дээр үр хүүхдээсээ ч амьдаараа хагацсан тэрээр оны өмнөхөн гадаад орныг зорьсон ажээ. Тэрээр Солонгос улсад докторт сурч байгаа гэх бөгөөд тэндээ иргэншил хүссэн гэх. Харин одоо хэргийн яллагдагч баригдсан тул тэрээр эх орондоо ирж шүүх хуралдаа суух сурагтай.
Ийнхүү хэдэн жил дамжсан олны нүд чихэнд нэгэнт хоногшсон энэ хэрэг төд удалгүй эцэслэн шийдвэрлэгдэх бололтой.Харин хууль хэр шударга шүүхийг харах үлдлээ.Жирийн аавын хүү хэрэг үйлдсэн бол хориход хоригдсоор шоронруу шилждэг. Ямар нь ингээд эрх чөлөөтэйгөөр дэлхийгээр нэг хэсэн тэнүүчилж яваад батлан даалтанд заларч хэвлэлд ярилцлага өгч явдаг юм бүү мэд. Хууль иргэн бүрт тэгш хандаж нүгэлтнийг гэсгээн хохирсныг хамгаалдаг зарчим бодит үгүйг харах үлдэв.

Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо