Нийтийн дууны үе эд хүчээ авч байх үед Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ уран бүтээлээ туурвиж байсан билээ. Гэвч тэрээр уран бүтээлээ завсарлан гадаадыг зорьсон. Тэгэхдээ зүгээр ч нэг харийн орныг зориогүй юм. Ч.Бат-Эрдэнэ гавьяат Ирландад урлагийн менежментийн чиглэлээр суралцан их орондоо эргэн ирж энэ чиглэлээр ажиллах болсон. Тэрээр СУИС, Удирдлагын академи болон Ирландын менежментийн сургууль тус тус төгссөн сүүлийн жилүүдэд урлагийн менежмент дагнан судалж буй юм.
Харь оронд номын дуу сонссон тэрээр эх орондоо ирсэн даруйдаа бие даасан тоглолтоо хийж, нийтийн дуучдын тоглолтыг зохион байгуулдаг мундаг пиарчин болсон. Мөн Соёлын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан билээ. Тэгвэл Гавьяат жүжигчин СУИС-ийн Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албанд томилогдон ажиллах болсон юм. Тэрээр манай гэрэл зурагчны дуранд ийн өртжээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ