Д.Тэрбишдагвын захидал ил болов


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл тэрээр хүсэлтээ 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргасан аж. Намын даргадаа хандан бичсэн захидалдаа тэрээр “Миний бие 2012 оноос эхлэн МАХН-ын дэд даргын алба хашиж ирлээ. Энэ хугацаанд намын эв нэгдлийг хангахын төлөө ажиллаж ирсэн. Хүнд цаг үе нэгэнт ард хоцорсон тул өнөөдөр нам хоёр дэд даргатай байх шаардлагагүй” гэдгийг онцолжээ.