УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр чуулганы хурлаа хаялаа. Бас болоогүй бүлгийнхээ нэлээн хэдэн гишүүний картыг сугалж аваад гарч одов. Картаа сугалуулсан гишүүдэд кноп дарах эрх байх биш дагаад л гарч явлаа. Ажил таслах мөрөөрөө ганцаараа ажлаа таслахгүй бусдыг хүртэл хөлдөө чирэх нь тэр.
МАН-ын “торгон цэргийн” хурал хаях болсон шалтгаан нь их жижиг. УИХ-аар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэхэд Ц.Нямдорж гишүүн асуулт асуухаар болов. Энэ үед УИХ-ын дарга “Хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл ярина шүү” гэдгийг анхааруулсан ч буруу тийшээ хадуурах гэсэн бололтой, УИХ-ын дарга үг хэлэх боломж олгосонгүй микрофоныг нь хаасан юм. Үүнд шантааж үзүүлж, өөрийнхнөө дагуулан гарсан хэрэг.
Яагаад УИХ дээр асуудал гацдаг вэ, цөөнх олонход ирцээр дарамт үзүүлдгээс болж чухал хуулиуд хойш шидэгдэх нь бий. Өнөөдрийн чуулганаар Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж батлах боломж байсан ч ирцгүйгээс шалтгаалж, арга буюу олонх завсарлага авлаа. Үүнээс болж, энэ асуудал ирэх долоо хоног хүртэл хойшилж байна.
Эдийн засаг хүнд үед нэг хоногийн өмнө ч боловч дээрх хуулийг баталсан бол ажил урагшлахад дөхөмтэй л байсан болов уу. Эдийн засаг чинь сүйрлээ, Ардчилсан намынхан та нарт бодож сэтгэж буй байна уу гэж асуух хэрнээ, эдийн засгаа өөд нь татах төсөл батлагдах болоход ганцаараа ч хурал хаяхгүй бусдыг дагуулаад гарч одох. Хэзээ ухаан суух болж байна вэ?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна