Монгол улсад төрөөс төрсөн тэрбумтан хэмээх хэлц бий болоод нэлээд удлаа.
Энэхүү хэлц үгийг бий болоход Гаалийн Ерөнхий газрын дарга нарын нэг асан Ш.Адьшаа томоохон үүрэг роль гүйцэтгэсэн нэгэн. Дарга Х.Баатарынхаа хамт хариугүй хар гэр рүү явдгийн даваан дээр түүнийг “дээгүүр” танил тал найз нөхөд нь “хооп” гээд л сугалаад үлдээчихсэн гэдэг. Иймэрхүү намтар түүхтэй нөхдүүдийн эцсийн зорилго нь УИХ-ын гишүүн болох байдаг нь ёс биш жам болоод буй.
Нэг хэсэг сураг тасарсан Ш.Адьшаа өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө ил гарч ирсэн бөгөөд улмаар Ховдод өөрийн төрөлх нам МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд бараагүй. Түүнээс илүү нэр хүндтэй, намдаа суудал авч ирэх хүмүүс байсан учраас тэр л дээ. Харин тэр бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон. Дараа нь ашиг харж сонголт хийдэг увайгүйчүүдийн л нэгэн адил эрх баригч болсон АН-д элссэн билээ. Тэгвэл Ш.Адьшаа 2016 оны сонгуульд дахин нэр дэвшихээр ард иргэдэд бэлэг сэлт тарааж, худал дүр эсгэсээр яваа аж.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв