УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан асуулт асуусан. Тэрээр “Зөвхөн Ноён уулаа ухуулахаар зүтгэж байгаа чинь танийг огцруулах хангалттай том шалтаг болно” гэх зэргээр Ерөнхий сайдыг шүүмжилсэн юм.
Харин үүний хариуд Ерөнхий сайд хатуухан үг хэллээ.
Тэрээр “Манай аав 80-тай. Баярцогтын аав бас 80-тай. 40-тэй хүүхэн манай аав руу захидал бичээд байх юм. Энэ нийгэм чинь юу гэж харах юм бэ, тэгэхээр. Тань шиг хүн төрийн бодлого тодорхойлоод байхаар энэ улс орон юу болох юм бэ. Миний аав юу хийсэн гэдгийг танд хэлье.Аав маань энэ хотын 40 мянгат, 50 мянгат, СОТ-2 гээд бүхий л том бүтээн байгуулалтуудыг оросуудаас хүлээж авч явсан, таны хажууд хийж, бүтээсэн юмтай хүн. Хийдгээ хийгээд, гавьяаныхаа амралтад гарсан хүн. Тэр хүнийг тайван орхи. С.Баярцогтын аав насаараа Сэлэнгэ аймагт тариа тарьсан, гавьяат агрономич хүн. Таны идэж байгаа гурилыг чинь хийдэг юм.
Ярих юм байгаа бол надтай ярь. Гэр бүл рүү битгий ор. Ажил хийж байгаа хүмүүс хүнд шийдвэрийг гаргадаг. Таны хэлсэн үг болгон алга ташуулах албагүй. Уянгаа наад улс төрөө одоо больчих. Уянга гишүүнээ наад улс төр чинь бүр арай дэндлээ. Залуучууд поп гээд байгаа юм. Шинжлэх ухааны онолоороо бол популизм. Наад популизмыг чинь ард түмэн одоо мэднэ ээ. Ажил хийж байгаа хүн шүүмжлэлд өртдөг. Та нар эдийн засгаа өсгө гэдэг. Эдийн засгаа өсгөе, идэвхжүүлье гэхээр яг эсрэгээр нь ингээд популизмдаад. Одоо наад популизмаа больчих. Популизмын хортой чихрэндээ та өөрөө бүр гүн хордчихож. Харамсаж байна” гэв.
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв