Монгол улсын хамгийн олон малтай, нийт хонин болоод үхэр сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийн гол брэнд бүтээгдэхүүн нь цагаан идээ.
Уламжлалт цагаан идээг орчин цагийн технологи, хэв маяг, сав баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэж эхлээд байна.
Тодруулбал 2013 оноос эхлэн Архангай аймгийн Чулуут, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумд сар шинийн баярын өмнө Улаанбаатар хотод цагаан идээний үзэсгэлэнгээ гаргаснаар дунджаар 400-аад малчин иргэдийн 200 орчим тонн цагаан идээ борлуулагддаг тооцоо байна.

Энэ жилийн хувьд Сар шинийн баярын өмнө Архангай аймгийн Тариат сум Монгол бөхийн өргөөний өмнөх талбайд 1 сарын 23-27-ны өдрүүдэд, Чулуут сум SKY худалдааны төвийн урд талбайд 1 сарын 15-24-ний өдрүүдэд, Өндөр-Улаан сум Тэнгис кино театрын урд талбад 1сарын 22-24-ний өдрүүдэд тус тус цагаан идээний үзэсгэлэнгээ гаргах юм.
Үзэсгэлэнд худалдаанд тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээ малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрнэ.
Монгол улсын төрийн гурван өндөрлөгөөс аваад иргэд олон нийт сар шинийн баярын идээгээ Архангайн брэнд цагаан идээгээр засдаг уламжлал тогтжээ.
Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүнд Архангайн ааруул, цагаан идээ зүй ёсоор нэрлэгдэж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна