Улс орны эдийн засаг хүндэрч, төсөв санхүүгийн хямралд өртсөн нөхцөл байдал эрх мэдэл, албан тушаалтай зарим дарга нарт огт падлийгүй хэрэг бололтой. Ингэж хэлэхийн учир нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд гэх нөхөр дүүргийнхээ зарим хороодын Засаг дарга нарыг дагуулан Турк болон Европын улс орнуудаар аялуулж яваа гэнэ. Д.Ганболдын хувьд Чингэлтэй дүүрэгт сүүлийн 6 жил ажиллаж байгаа. Гэтэл энэ дүүрэгт олны нүдэнд өртөх бодитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй.
Д.Ганболд 2012 оны сонгуулииар дүүргийнхээ МАН-ын залуучуудыг дэмжинэ, туслана гэж ажиллуулчихаад, сонгуульдаа ялж албан тушаал авангуутаа, тэднийг танихгүй хүн мэт авирладаг, өөрийг нь биш асуудалд шүүмжлэлтэй хандсан залуусыг өчиггүй ажлаас халж, Чингэлтэй дүүргийг өөрийн хаант улс мэт захирч байгаа гэнэ билээ.
Дээр нь энэ дүүргийн ИТХ-ын даргаар өмнө нь НАЗГ-ын даргаар ажиллаж байсан Дамжингийн Бат-Эрдэнэ гэх хуурамч нэр, дипломтой нөхөр удирдаж байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар 2012 оны сонгуулиар МАН-д итгэл үзүүлсэн Чингэлтэйчүүдийн итгэлийг дахиж сэргэхгүй болтол нь алдаж байгаад МАН-ын удирдлага анхаардаггүй юм байх даа. Тэд төсвийн мөнгийг хувийнхаа сонгуулийн сурталчилгаанд ийнхүү аль хэдийнээ зарцуулаад эхлэсэн бололтой.
Тэднийг ингэж дураараа авирлаж байгаа үйлдлийг шалгаж тогтоодог газар гэж байна уу?
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна