Оюутны ширээнээс хамтран дуулж, олны танил болж гарч ирж улмаар хамтын амьдралаа эхлүүлсэн дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг сонсогч түмэн нь андахгүй мэднэ. Олон сайхан дуугаараа ард түмнийхээ сонорыг мялааж, хамтарсан тоглолтоо хэд хэдэн удаа хийсэн тэд уран бүтээлийн ургац арвин яваа юм.
Өнгөрсөн долоодугаар сард наадмын өмнөхөн Р.Дэлгэрмаа төрийн дээд одон болох Алтангадас одонгоор энгэрээ мялаасан бол саяхан Д.Хишигбаяр нь Алтангадас одон хүртжээ. Ийнхүү гэр бүлийн хоёр хос Алтангадас одон хүртсэн хосгүй ховор нандин үйл явдлынхаа цайллага, хүндэтгэлийн арга хэмжээнд найз нөхөд, ах дүү, хамаатан садан, уран бүтээлийн андуудаа урьжээ. Цайллага өчигдөр Баянгол ресторанд болсон бөгөөд уригдан очсон хүмүүс тэдний баярыг хуваалцаж, ерөөлийн сайхан үгсийг харамгүй хэлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна