Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэж байсан бөгөөд 2013 онд гадаадад эмчилгээ хийлгэхээр яваад ор сураггүй алга болж, Интерполоор эрэн сурвалжилж байсан ч төд удалгүй эх орондоо өөрөө эргэн ирсэн. Түүнийг тухайн үед цагдан хорьсон ч биеийн байдлаас нь болон батлан даалтад гарган түүнийг сулласан байдаг.
Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард түүний хүү Б.Пүрэвдаш амиа алдсан бөгөөд бусдын гарт хорлогдсон байж болзошгүй хэмээн яригдаж байсан ч цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар талийгаач амиа хорлосон байж болзошгүй хэмээн мэдээлж байсан юм.
Тэрээр өдгөө нам гүмхэн байх болсон бөгөөд эрүүл мэндийн хувьд ч сайнгүй байгаа учраас гэрийн дэглэм барих болсон талаар ойрын эх сурвалжууд нь ярьж байсан юм.
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
"Сурронгүй сургууль" аян Шинэ Монгол Харүмафүжи сургуулиас эхэллээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ