Өчигдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 18-нд “Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах Төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар, Монголын Сайтын Холбоо ТББ-ууд экологийн боловсролыг олон нийтэд түгээх, сэтгүүлчдийн чадавхи, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах ажиллагаанд Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Х. Мандахбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Усны Нөөц, Байгаль Хамгаалах төв /УТҮГ/-ын захирал Ө.Сумъяабаатар, Ерөнхий менежер Ц. Өлзийсайхан нараас гадна сэтгүүлчид оролцов.
Уг санамж бичигт Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Х. Мандахбаяр, Усны Нөөц, Байгаль Хамгаалах төв /УТҮГ/-ын захирал Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурж, талууд цаашид Монгол орны цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах талаар иргэд, олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл олгох зорилтыг тавин хамтран ажиллахаар боллоо.
Мөн Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв, Монголын Сайтын Холбоо хамтарч сэтгүүлчдийн чадавхи, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “эко сэтгүүлч сайн дурын” клуб, “эко богино долгионы суваг”-ийг байгуулан ажиллахаар тохиолцсон юм.
Монголын Сайтын Холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гишүүн сайтуудаараа дамжуулж экологийн боловсролыг олон нийтэд түгээх, байгаль орчин ногоон хөгжлийг иргэдэд сурталчлан таниулахад анхаарч ажиллах зорилтыг тавилаа.
Тус холбооны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн экологийн боловсролд анхаарч ирсэн бөгөөд өнгөрсөн жил Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 0,5га газарт гэр бүлийн төгөл байгуулахаар ажиллаж байгаа билээ. Цаашид ч нийгмийн хөгжлийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, компаниудтай хамтран ажиллана гэдгээ Санамж бичиг байгуулах үеэрээ мэдэгдэв.
Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвийн хувьд Монгол улсын цэнгэг усны нөөц, байгаль орчныг хамгаалах талаар УИХ, Засгийн Газраас гаргах төрийн бодлогыг дэмжиж ажилладаг, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яамны дэргэдэх байгууллага бөгөөд 2012 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгууллагдаж байжээ.
<iframe width="420" height="315" src="https://www.youtube.com/embed/KQZl2qWU6ys" frameborder="0" allowfullscreen></iframe>
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв