Найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Босуул” уран сайхны кино өнгөрсөн наймдугаар сард дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг кино зураг авалт хийгдэж эхэлсэн цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм. Учир нь, Сэнгээ найруулагчийн бүтээл жинтэй, байнга тэсрэлт хийж байдаг учраас үзэгчид ийн хоног тоолон хүлээсэн нь дамжиггүй. Тэр хүлээлт ч талаар болоогүй юм. Гэвч “Босуул” дэлгэцнээ хэдхэн хоног гараад л учир битүүлгээр хаагдсан билээ. Юуны учир хаагдаж, дэлгэцнээс буух болов гэдэг нь өнөөг хүртэл нууц хэвээр...үзэгчид “Босуул”-ыг хүлээсээр...
Тэгвэл “Босуул” тун удахгүй дахин босохоор болжээ.
...Цэрэг байхдаа үйлдсэн нүгэлдээ гэмшин тайгын гүнд нам гүмхэн амьдрах Хүдэрийн эгэл борог амьдралаар кино эхэлдэг. Нэг л өдөр түүн дээр цэргийн тушаалтан ирж, хөвчийн гүнд газарчлан, ахан дүүсээ барьж хороох ажилд дахин гар дүрэхийг шаардсанаар "Босуул"-ын үйл явдал өрнөнө. Жүжигчин А.Баттүшиг, Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар гол дүрд нь тоглосон уг бүтээлээс зураг авалт, зохиол, жүжигчдийн уран чадвар гэх мэт том, жижиг бүх зүйлээс "Монгол хүн"-ий үнэр ханхийх...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна