АНУ-ын Нью Йорк хотноо ирэх сард зохион байгуулагдах 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг жүжигчин Спайк Ли болон Жада Пинкет Смит нар эсэргүүцэх тухайгаа мэдэгдсэн байна.
Жүжигчид алтан хүний төлөө өрсөлдөж буй уран бүтээлчдийн дунд Африк Америк гаралтай уран бүтээлч нэр дэвшээгүй явдалд дургүйцлээ илэрхийлсэн байна.
Спайк Ли твиттертээ “Ямар ч утга алга. Зохион байгуулагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна. Би энэ удаагийн “Оскар”-т оролцохгүй. Телевизээр ч үзэхгүй” гэсэн бол жүжигчин Жада “Энэ удаагийн “Оскар”-т нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байна. “Оскар” хэтэрхий цагаан байна” хэмээн бичсэн байна.
Тэрбээр ийнхүү жиргэсэн шалтгаанаа 2014 оноос хойш тус наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол, туслах дүр” номинацид өнгөт арьст уран бүтээлч ялагч болоогүй хэмээн тайлбарлажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна